Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №10

1, 3, 5 цифрүүдээр санамсаргүйгээр 2 оронтой тоо үүсгээд цифрүүдийнх нь нийлбэрийг тэмдэглэж байв. Энэ санамсаргүй хувьсагчийн математик дундаж хэдтэй тэнцүү вэ?

A.$2$   B.$4$   C.$6$   D.$8$   E.$10$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:50.55%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Санамсаргүй хувьсагчийн математик дундаж нь тухайн санамсаргүй хувьсагчийн авч болох бүх утгыг харгалзах магадлалаар нь үржүүлээд нэмэхэд гарна.
Бодолт:Нийт $3^2=9$ ширхэг тоо бий. Эдгээрээс нийлбэр нь 2 байдаг нь $11$; нийлбэр нь 4 байдаг нь $13$, $31$; нийлбэр нь 6 байдаг нь $15$, $33$, $51$; нийлбэр нь 8 байдаг нь $35$, $53$; нийлбэр нь 10 байдаг нь $55$ байна. Иймд эдгээр нь харгалзан $\dfrac19$, $\dfrac{2}{9}$, $\dfrac{3}{9}$, $\dfrac{2}{9}$, $\dfrac{1}{9}$ магадлалтай ба математик дундаж нь $$2\cdot\dfrac{1}{9}+4\cdot\dfrac{2}{9}+6\cdot\dfrac{3}{9}+8\cdot\dfrac{2}{9}+10\cdot\dfrac{1}{9}=\dfrac{2+8+18+16+10}{9}=6$$

Сорилго

ЭЕШ-ийн сорилго Б  Магадлал  Магадлал Өмнөговь  Darin 11  1сарын-31-ний сорил  c2  c2  Тест 12 в 03.13  ЭЕШ сорилго №3Б  Статистик  математик дундаж  2021-05-20 сорил  Математик статистик  Математик дундаж 

Түлхүүр үгс