Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №31
$y=\lg (x^2-6x+9)$ функцийн тодорхойлогдох мужийг ол.
A. $x>0$
B. $x\neq -3$
C. $x>3$
D. $x<-3$
E. $x\neq 3$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 14.29%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $f(x)=\log_ax$, $a>0$, $a\neq1$ функц нь $x>0$ үед тодорхойлогдоно.
Бодолт: $x^2-6x+9=(x-3)^2>0\Leftrightarrow x\neq3$ байна.