Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №32

Тэгш өнцөгтийн гурван талынх нь нийлбэр $6$-тай тэнцүү бол түүний талбай хамгийн ихдээ ямар байж болох вэ?

A. $4.5$   B. $4$   C. $10$   D. $9$   E. $2$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 3.85%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нийлбэр нь тогтмол тоонуудын үржвэр тэнцүү үедээ хамгийн их утгатай байдаг.
Бодолт: Талуудын урт нь $a$, $b>0$ ба $x=2a+b$ бол $$S=a\cdot b=\dfrac{2a\cdot b}{2}$$ $2a\cdot b$ үржвэр $2a=b$ үед хамгийн их утгатай байна. Иймд $4a=x\Rightarrow a=\dfrac{x}{4}, b=2a=\dfrac{x}{2}$ үед хамгийн их буюу $$S=\dfrac{x}{4}\cdot\dfrac{x}{2}=\dfrac{x^2}{8}$$

$x=6$ тул $\dfrac{6^2}{8}=\dfrac{9}{2}=4.5$

Санамж: Нийлбэр нь тогтмол тоонуудын үржвэр тэнцүү үедээ хамгийн их утгаа авдаг чанар нь функцийн ХИ, ХБ утга олох үйлдлийг товчлох боломж олгодог.

Сорилго

ЭЕШ-ийн сорилго Б  ЭЕШ сорилго №3Б  Уламжлалын хэрэглээ А  уламжлал  УЛАМЖЛАЛЫН ХЭРЭГЛЭЭ  Xолимог тест 4  Уламжлал хэрэглээ 2  Уламжлал хэрэглээ 

Түлхүүр үгс