Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №9
Гурвалжны хоёр талын урт нь 4 ба 9 нэгж байв. Гурав дахь талын уртын бүх боломжит утга аль нь вэ?
A.$]3;13[$ B.$]0;5[$ C.$]3;8[$ D.$]5;8[$ E.$]5;13[$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.31%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$a$, $b$, $c$ гурван эерэг тоо гурвалжны талууд болохын тулд гурвалжны тэнцэтгэл бишийг хангана:
$$a+b>c,\ b+c>a,\ c+a>b$$
Үүнийг өөрөөр бага талуудын уртын нийлбэр их талын уртаас их гэж томьёолж болно.
Бодолт:Гурав дах талыг $x$ гэе. $4$ их тал байж чадахгүй тул $x+4>9$, $4+9>x$ байх шаардлагатай. Эндээс $x>5$, $13>x$ тул $x\in]5;13[$ байна.