Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №10

1, 2, 3 цифрүүдээр санамсаргүйгээр 2 оронтой тоо үүсгээд цифрүүдийнх нь нийлбэрийг тэмдэглэв. Энэ санамсаргүй хувьсагчийн математик дундаж хэдтэй тэнцүү вэ?

A. $1$   B. $2$   C. $3$   D. $4$   E. $5$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 53.55%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Санамсаргүй хувьсагчийн математик дундаж нь тухайн санамсаргүй хувьсагчийн авч болох бүх утгыг харгалзах магадлалаар нь үржүүлээд нэмэхэд гарна.
Бодолт: Нийт $3^2=9$ ширхэг тоо бий. Эдгээрээс нийлбэр нь 2 байдаг нь $11$; нийлбэр нь 3 байдаг нь $12$, $21$; нийлбэр нь 4 байдаг нь $13$, $22$, $31$; нийлбэр нь 5 байдаг нь $23$, $32$; нийлбэр нь 6 байдаг нь $33$ байна. Иймд эдгээр нь харгалзан $\dfrac19$, $\dfrac{2}{9}$, $\dfrac{3}{9}$, $\dfrac{2}{9}$, $\dfrac{1}{9}$ ба математик дундаж нь $$2\cdot\dfrac{1}{9}+3\cdot\dfrac{2}{9}+4\cdot\dfrac{3}{9}+5\cdot\dfrac{2}{9}+6\cdot\dfrac{1}{9}=\dfrac{2+6+12+10+6}{9}=4$$

Сорилго

ЭЕШ-ийн сорилго А  c2  2020-02-07 сорил  2020-02-07 сорил тестийн хуулбар  2020-02-18 сорил 11б  2020-03-02  ЭЕШ сорил-6  2020-03-12 сорил  12 в Статистик  сорил тест  ЭЕШ сорилго №3А  Статистик  Магадлал, статистик  2021-05-20 сорил  Математик статистик  AAC6 matematik 

Түлхүүр үгс