Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №6

$1,2,\dots,500$ тоонуудаас таамгаар нэгийг авахад тэр нь 21-д хуваагдах тоо байх магадлалыг ол.

A.$0.008$   B.$0.019$   C.$0.021$   D.$0.046$   E.$0.049$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.86%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Магадлалын сонгодог тодорхойлолт ашиглан бодно. Өөрөөр хэлбэл 21-д хуваагдах тоонуудын тоог нийт тоонуудын тоонд хувааж олно.

1-ээс $n$ хүртэлх натурал тоонууд дотор $a$ тоонд хуваагдах тоо $\Big[\dfrac{n}{a}\Big]$ ширхэг байдаг. Энд $[\ ]$ нь бүхэл хэсгийг тэмдэглэж байгаа болно.
Бодолт:Нийт 500 тоо байгаа бөгөөд үүнээс $\Big[\dfrac{500}{21}\Big]=23$ ширхэг нь 21-д хуваагдах тул $$P(A)=\dfrac{23}{500}=0.046$$ байна.

Сорилго

ЭЕШ-ийн сорилго А  ЭЕШ сорилго №3А  Сонгодог магадлал 

Түлхүүр үгс