Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Нийлбэрийн томьёог ашиглах

11-т хуваахад 5 үлдэгдэл өгдөг бүх гурван оронтой тооны нийлбэрийг ол.

A.45059   B.45187   C.45298   D.45476   E.45050  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:21.22%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$104+115+\cdots+995$ нийлбэрийг бодох ёстой.

Арифметик прогрессийн эхний $n$ гишүүний нийлбэр $$S_n=\dfrac{a_1+a_n}{2}\cdot n$$ байдаг.
Бодолт:$11$-д хуваахад $5$ үлдэгдэл өгөх тоонууд нь $11$ ялгавартай арифметик прогресс үүсгэнэ. Иймд бид $a_1=104$, $a_n=995=108+11(n-1)$ байх арифметик прогрессийн эхний $n$ гишүүний нийлбэрийг олно. $$995=104+11(n-1)\Rightarrow n=82$$ тул $S_{82}=\dfrac{104+995}{2}\cdot 82=45059$ байна.

Сорилго

ЭЕШ математик №02, Б хувилбар  ЭЕШ математик №2 В вариант  Сорилго 2019 №2B  daraala ba progress 

Түлхүүр үгс