Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хамтын ажил
2 ажилчин хамтран 3 өдөрт ажлаа дуусгав. Хэрэв I ажилчин нь 3 өдөр, II ажилчин нь 2 өдөр ажилласан бол тэд хамтдаа нийт ажлын $\dfrac45$-г гүйцэтгэх байв. II ажилчин ганцаараа энэхүү ажлыг хэдэн өдөр гүйцэтгэх вэ?
A.1 B.2 C.3 D.4 E.5
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:53.49%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:I ажилчин ганцаараа $x$ өдөрт, II ажилчин ганцаараа $y$ өдөрт нийт ажлыг гүйцэтгэдэг гэвэл нэг өдөрт тус бүр нийт ажлын $\dfrac1x$ ба $\dfrac1y$-ийг гүйцэтгэнэ.
Бодолт:$$\left\{\begin{array}{c}
3\cdot\dfrac1x+3\cdot\dfrac1y=1\\
3\cdot \dfrac1x+2\cdot\dfrac1y=\dfrac45
\end{array}\right.$$ байна. Эхний тэгшитгэлээс хоёр дахийг хасвал $\dfrac1y=\dfrac15\Rightarrow y=5$.
Заавар:II ажилчны сүүлийн өдөр хийх ёстой ажил нь нийт ажлын хэдэн хэсэг вэ?
Бодолт:II ажилчин сүүлийн өдөр нийт ажлын $1-\dfrac45=\dfrac15$ хэсгийг хийх ёстой байжээ. Иймд II ажилчин нэг өдөр нийт ажлын $\dfrac15$ хэсгийг хийдэг тул нийт ажлыг $5$ өдөрт хийж дуусгах ажээ.