Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Олон гишүүнтийн үлдэгдэл
$P(x)=x^5+3x^4-2x^2+x+3$ олон гишүүнтийг $Q(x)=x^3-1$ олон гишүүнтэд хуваахад гарах үлдэгдэл олон гишүүнтийн $x=1$ цэг дээрх утга хэд вэ?
A.1 B.4 C.6 D.7 E.9
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:60.68%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$Q(1)=0$ тул $P(1)=R(1)$ байхыг ашигла.
Бодолт:$P(x)=(x^3-1)T(x)+R(x)$ гэвэл
$$P(1)=(1^3-1)\cdot T(x)+R(1)=R(1)$$ тул
$$R(1)=P(1)=1+3-2+1+3=6.$$
Сорилго
ЭЕШ математик №01, Б хувилбар ЭЕШ математик №01, В хувилбар Алгебрийн илэрхийлэл 3 сорил тест 2020-11-20 Оллон гишүүнт ОЛОН ГИШҮҮНТ Тест-21 Тест-21 тестийн хуулбар алгебр алгебрийн илэрхийлэл алгебрийн илэрхийлэл тестийн хуулбар