Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шийдүүдийн хоорондох зай

$f(x)=x^2-2x+2m$ парабол нь $Ox$ тэнхлэгээс 6 урттай хэрчим таслах бол $m$ тоог ол.

A.$-3$   B.$-4$   C.$2$   D.$3$   E.$4$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:57.14%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
$f(x)=ax^2+bx+c$ параболын $Ox$ тэнхлэгээс таслах хэрчмийн урт нь $f(x)=0$ тэгшитгэлийн 2 шийдийн ялгавар байна:
Бодолт:$$|x_2-x_1|=\Big|\dfrac{-b-\sqrt{D}}{2}-\dfrac{-b+\sqrt{D}}{2}\Big|=\sqrt{D}$$

Иймд $|x_2-x_1|=\sqrt{4-8m}=6$. Эндээс $4-8m=36\Rightarrow m=-4$.

Сорилго

ЭЕШ математик №05, Б хувилбар  Нэмэлт  2020-04-22 soril  Бие даалт 7  Алгебрийн тэгшитгэл - Квадрат тэгшитгэл  алгебр  алгебр  Квадрат Тэгшитгэл, Тэнцэтгэл биш 2022-2023 хичээлийн жил 

Түлхүүр үгс