Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Дундаж оноо
Анги 10 хүү, 15 охинтой байсан ба физикийн шалгалтын дундаж оноо 78 байв. Хөвгүүдийн дундаж оноо $x$ байсан бол охидын дундаж оноог ол.
A.$130-\dfrac23x$ B.$130-\dfrac32x$ C.$150-2x$ D.$150-3x$ E.$175-2x$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:50.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Дундаж оноо нь сурагчдын нийт оноог тухайн сурагчдын тоонд хуваахад гарна.
Бодолт:Охидын дундаж оноог $y$ гэе. Тэгвэл нийт оноо нь $10x+15y$ байна. Иймд дундаж оноо нь $\dfrac{10x+15y}{10+15}=78$ байна. Эндээс $y=130-\dfrac23x$ болов.