Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Гурвалжны тэнцэтгэл биш

Гурвалжны хоёр талын урт нь 5 ба 8 нэгж байв. Доорх тоонуудын аль нь гурвалжны гурав дахь тал болж чадахгүй вэ?

A.$9$   B.$10$   C.$11$   D.$12$   E.$13$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:67.27%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$a$, $b$, $c$ гурван эерэг тоо гурвалжны талууд болохын тулд гурвалжны тэнцэтгэл бишийг хангана: $$a+b>c,\ b+c>a,\ c+a>b$$ Үүнийг өөрөөр бага талуудын уртын нийлбэр их талын уртаас их гэж томьёолж болно.
Бодолт:$5+8<13$ тул $13$ нь гурвалжны 3 дахь тал болж чадахгүй.

Сорилго

Сорилго №1Б  ЭЕШ сорилго №20Б  ГУРВАЛЖНЫ ТАЛБАЙ  2025-05-20 

Түлхүүр үгс