Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хуваагчдын тоо

$270$ хэчнээн натурал тоон хуваагчтай вэ?

A. $12$   B. $15$   C. $16$   D. $18$   E. $20$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.75%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Натурал тоо $n$ бүр анхны тоонуудын үржвэрт нэг утгатай задардаг. $n$ тооны анхны тоон задаргаа $$n=p_1^{\alpha_1}p_2^{\alpha_2}\dots p_s^{\alpha_s}$$ бол хуваагчдын тоо нь $$(\alpha_1+1)(\alpha_2+1)\dots(\alpha_s+1)$$ байдаг.
Бодолт: $270=2\cdot 3^3\cdot 5$ тул хуваагчдын тоо нь $$(1+1)(3+1)(1+1)=16$$ байна.

Сорилго

Сорилго №1А  Тоон илэрхийлэл 3  ЭЕШ сорилго №20А  Үржвэрийн зарчим 

Түлхүүр үгс