Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэгш нийлбэрийн магадлал

$1,2,\dots,40$ тоонуудаас санамсаргүйгээр хоёрыг сонгов. Сонгосон тоонуудын нийлбэр нь тэгш байх магадлалыг ол.

A.$\dfrac{A_{20}^2}{C_{40}^2}$   B.$\dfrac{A_{20}^2}{A_{40}^2}$   C.$\dfrac{C_{20}^2}{C_{40}^2}$   D.$\dfrac{C_{20}^2}{A_{40}^2}$   E.$\dfrac{1}{2}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:20.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Магадлалын сонгодог тодорхойлолт ашигла.
Бодолт:Нийт 2 тоо сонгох боломжийн тоо $C_{40}^2$. Нийлбэр нь тэгш байхын тулд хоёр тоо хоёулаа тэгш юмуу, хоёулаа сондгой байна. Хоёр тэгш тоо байх боломжийн тоо $C_{20}^2$ ба хоёр сондгой байх боломжийн тоо нь мөн адил $C_{20}^2$ тул тэгш байх боломжийн тоо нь $2C_{20}^2=A_{20}^2$ байна. Бүх боломжууд ижил боломжтой гэвэл сонгогдсон хоёр тооны нийлбэр тэгш байх магадлал $$\dfrac{A_{20}^2}{C_{40}^2}$$ байна.

Сорилго

Сорилго №1А  ЭЕШ сорилго №20А  Сонгодог магадлал 

Түлхүүр үгс