Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
3 цифр орох магадлал
$1$-ээс $40$ хүртэл тоогоор дугаарласан $40$ билетээс нэгийг таамгаар сугалахад түүний дугаарт $3$-ын цифр орсон байх магадлалыг ол.
A.$\dfrac{11}{20}$ B.$\dfrac{13}{40}$ C.$\dfrac{1}{3}$ D.$\dfrac{17}{30}$ E.$\dfrac{19}{30}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:88.89%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:40 хүртэлх 3-ийн цифр орсон тоонуудыг жагсааж бич.
Бодолт:$3, 13, 23, 30, 31, \dots, 39$ буюу нийт 13 тоонд 3 цифр орно. Иймд магадлал нь $\dfrac{13}{40}$ байна.