Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Гурвалжны өндрүүд ба талуудын хамаарал

$ABC$ хурц өнцөгт гурвалжны $BD$, $AE$ өндрүүд харгалзан $11.2$см, $12$см урттай бөгөөд $\dfrac{|BE|}{|EC|}=\dfrac59$ бол $AC=?$

A.$13$   B.$14$   C.$15$   D.$16$   E.$18$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:20.59%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$BE=5x$ гэвэл $EC=9x$ ба $2S=BC\cdot AE=AC\cdot BD$, $AC^2=AE^2+EC^2$ болохыг ашиглан бод.
Бодолт:$BC=14x$ тул $14x\cdot 12=AC\cdot 11.2\Rightarrow x=\dfrac{AC}{15}$ байна. $EC=9x=\dfrac{3AC}{5}$ тул $$AC^2=12^2+\left(\dfrac{3AC}{5}\right)^2\Leftrightarrow (4AC)^2=60^2$$ ба $AC>0$ тул $4AC=60\Rightarrow AC=15$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 A-copy-1483986947  Гурвалжны өндөр 

Түлхүүр үгс