Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Орлуулгын арга

$(\log_{0.2}x)^2-2\log_{0.2}x-3\le0$ тэнцэтгэл бишийн шийд аль нь вэ?

A.$[-1;3]$   B.$[-3;1]$   C.$\big[\frac15;125\big]$   D.$\big[\frac1{125};5\big]$   E.$\big[\frac1{8};2\big]$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:30.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$t=\log_{0.2}x$ орлуулга ашиглан бод. $y=\log_{0.2}x$ функц нь буурах функц тул $$x< y\Leftrightarrow \log_{0.2}x>\log_{0.2}y$$ байна.
Бодолт:$t=\log_{0.2}x$ гэвэл $t^2-2t-3\le 0\Leftrightarrow -1\le t\le 3$ тул $$-1\le\log_{0.2} x\le 3\Leftrightarrow\log_{0.2}(0.2)^{-1}\le\log_{0.2}x\le\log_{0.2}(0.2)^3\Leftrightarrow$$ $$(0.2)^{-1}\ge x\ge 0.2^3=0.008\Leftrightarrow x\in\big[\tfrac1{125};5\big]$$

Сорилго

ЭЕШ 2016 A-copy-1483986947  Алгебрийн тэгшитгэл - Квадрат тэгшитгэлд шилждэг тэгшитгэл  алгебр  алгебр 

Түлхүүр үгс