Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Шийдүүдийн үржвэр
$\cos^2x-\sin^2x=\sin x$ тэгшитгэлийн $[-\pi;\pi]$ завсарт орших шийдүүдийн үржвэрийг олоорой.
A.$\dfrac{5\pi^3}{24}$ B.$-\dfrac{5\pi^3}{12}$ C.$\dfrac{5\pi^3}{72}$ D.$-\dfrac{5\pi^3}{24}$ E.$-\dfrac{5\pi^3}{72}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$\cos2x=1-2\sin^2x$ ашиглан $\sin x$-ээс хамаарсан квадрат тэгшитгэлд шилжүүлж бод.
Бодолт:$\cos2x=\sin x\Leftrightarrow 1-2\sin^2x=\sin x$ ба $s=\sin x$ гэвэл $$2s^2+s-1=0\Rightarrow s_1=-1, s_2=\dfrac12$$
болно. Иймд $$\left[\begin{array}{c}\sin x=-1\\ \sin x=\dfrac12\end{array}\right.$$
Эндээс $[-\pi;\pi]$ завсар дахь шийдүүд нь $-\dfrac{\pi}{2}$, $\dfrac{\pi}{6}$, $\dfrac{5\pi}{6}$ тул үржвэр нь $$-\dfrac{\pi}{2}\cdot\dfrac{\pi}{6}\cdot\dfrac{5\pi}{6}=-\dfrac{5\pi^3}{72}$$
байна.

Сорилго
ЭЕШ 2016 A-copy-1483986947 сорил 5B хувилбар 12-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-03-30 Тригонометрийн тэгшитгэл Орлуулах арга. Нэгэн төрлийн тэгшитгэл бодох арга 2022-01-07-nii soril Trigonometer