Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Буурах завсар

$f(x)=\dfrac{x^3}{3}-1.5x^2-4x$ функцийн буурах завсрын уртыг ол.

A. $4$   B. $5$   C. $6$   D. $7$   E. $8$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 51.02%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Функцийн буурах завсар нь уламжлал нь сөрөг байх муж байна.
Бодолт: $f(x)=\dfrac{x^3}{3}-1.5x^2-4x$ функцийн буурах муж нь $f^\prime(x)=x^2-3x-4<0$ тэнцэтгэл бишийн шийдийн муж байна. $$x^2-3x-4<0\Leftrightarrow (x+1)(x-4)<0$$ тул $]-1;4[$ мужид буурах тул шийдийн мужийн урт нь $4-(-1)=5$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 A-copy-1483986947  2020-06-15 сорил  Уламжлалын хэрэглээ  Уламжлал  Уламжлал хэрэглээ 

Түлхүүр үгс