Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Конусын хажуу гадаргуугийн талбай

Конусын байгуулагч нь 17 см ба өндөр нь 8 см бол түүний хажуу гадаргуугийн талбайг олоорой.

A.$226\pi$   B.$235\pi$   C.$256\pi$   D.$255\pi$   E.$275\pi$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:59.15%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Суурийн радиусыг ол. Конус хажуу гадаргуугийн талбай нь: $$S_\text{xг}=\pi r\ell$$ Үүнд $r$ суурийн радуис, $\ell$ байгуулагчийн урт. Конус өндөр нь Пифагорын теоремоор $h^2=\ell^2-r^2$ байна.
Бодолт:$8^2=17^2-r^2\Rightarrow r=15$ байна. Иймд $S_\text{хг}=\pi\cdot 17\cdot 15=255\pi$ болов.

Сорилго

ЭЕШ 2016 A-copy-1483986947  2020-04-16 сорил  2022-11-12 өдрийн СОРИЛ №2 

Түлхүүр үгс