Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 B №37

$n$ дурын натурал тоо бол $4^n+15n+8$ илэрхийлэл 9-д хуваагдана гэж батал.

Бодолт:

I. $n=1$ үед $4^n+15n+8=\fbox{ab}$ тул 9-д хуваагдана.

II. $n=k$ үед $4^k+15k+8$ илэрхийлэл 9-д хуваагддаг гэж үзье.

III. $n=k+1$ үед $4^{k+1}+15(k+1)+8=\fbox{c}(4^k+15k+8)-\fbox{d}(\fbox{e}k+\fbox{f})$ болно. Индукцийн өмнөх алхмыг тооцвол нэмэгдэхүүн тус бүр 9-д хуваагдаж байгаа тул нийлбэр нь 9-д хуваагдана.

a = 2
b = 7
c = 4
d = 9
e = 5
f = 1

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 49.82%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $k$-р гишүүнийг олохын тулд ерөнхий гишүүний оронд $k$-г орлуулж бодно. Жишээ нь $1$-р гишүүн нь $4^{1}+15\cdot 1+8$ байна.

Хэрвээ $\fbox{c}$-г шууд олж чадахгүй бол $\lim\limits_{k\to\infty}\dfrac{4^{k+1}+15(k+1)+8}{4^k+15k+8}$ хязгаар хэдтэй тэнцүү байхыг сонирхож үзээрэй!
Бодолт: I. $n=1$ үед $4^n+15n+8=4^1+15\cdot1+8=27$ тул 9-д хуваагдана.

II. $n=k$ үед $4^k+15k+8$ илэрхийлэл 9-д хуваагддаг гэж үзье. Өөрөөр хэлбэл $4^k+15k+8=9t$

III. $n=k+1$ үед $4^{k+1}+15(k+1)+8=4\underbrace{(4^k+15k+8)}_{9t}-9(5k+1)$ болно. Индукцийн өмнөх алхмыг тооцвол нэмэгдэхүүн тус бүр 9-д хуваагдаж байгаа тул нийлбэр нь 9-д хуваагдана.

Сорилго

ЭЕШ 2016 B  2020-04-10 сорил  daraala ba progress 

Түлхүүр үгс