Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 B №30

$f(x)=\dfrac{x^3}{3}-2.5x^2-6x$ функцийн буурах завсрын уртыг ол.

A. $4$   B. $5$   C. $6$   D. $7$   E. $8$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 32.43%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Функцийн буурах завсар нь уламжлал нь сөрөг байх муж байна.
Бодолт: $f(x)=\dfrac{x^3}{3}-2.5x^2-6x$ функцийн буурах муж нь $f^\prime(x)=x^2-5x-6<0$ тэнцэтгэл бишийн шийдийн муж байна. $$x^2-5x-6<0\Leftrightarrow (x+1)(x-6)<0$$ тул $]-1;6[$ мужид буурах тул шийдийн мужийн урт нь $6-(-1)=7$ байна.

%Geogebra

Сорилго

ЭЕШ 2016 B  2017-05-17  Функцийн шинжилгээ Б  Функцийн шинжилгээ Б тестийн хуулбар  Уламжлалын хэрэглээ  Уламжлал хэрэглээ 

Түлхүүр үгс