Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 B №19

$\dfrac{2}{\sqrt{8+2\sqrt{15}}}+\sqrt3$ хялбарчилж утгыг ол.

A.$\sqrt3$   B.$\sqrt5$   C.$\sqrt{15}$   D.$2\sqrt3$   E.$2$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:44.83%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$\sqrt{8+2\sqrt{15}}=\sqrt{a}+\sqrt{b}$ байхаар $a,b$ натурал тоонуудыг олоод хуваарийг иррационалаас чөлөөл.
Бодолт:$\sqrt{8+2\sqrt{15}}=\sqrt{5}+\sqrt{3}$ болохыг шалгахад төвөгтэй биш. Иймд $$\dfrac{2}{\sqrt{8+2\sqrt{15}}}=\dfrac{2}{\sqrt5+\sqrt3}=\dfrac{2(\sqrt5-\sqrt3)}{5-3}=\sqrt5-\sqrt3$$ болох тул $\sqrt5-\sqrt3+\sqrt3=\sqrt5$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 B  Иррациональ тоо  иррациональ тоо 2  алгебр  Тоо тоолол  too toolol 10 

Түлхүүр үгс