Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2016 B №14
Конусын байгуулагч нь 15 см ба өндөр нь 9 см бол түүний хажуу гадаргуугийн талбайг олоорой.
A.$170\pi$ B.$210\pi$ C.$160\pi$ D.$180\pi$ E.$150\pi$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:51.92%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Суурийн радиусыг ол. Конус хажуу гадаргуугийн талбай нь:
$$S_\text{xг}=\pi r\ell$$
Үүнд $r$ суурийн радуис, $\ell$ байгуулагчийн урт. Конус өндөр нь Пифагорын теоремоор $h^2=\ell^2-r^2$ байна.
Бодолт:$9^2=15^2-r^2\Rightarrow r=12$ байна. Иймд $S_\text{хг}=\pi\cdot 12\cdot 15=180\pi$ болов.