Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Эсрэг үзэгдлийн магадлал
Хайрцагт 3 цагаан, 4 хар, 5 улаан бөмбөг байв. Таамгаар нэг бөмбөг сугалахад
- Цагаан биш байх магадлал $\dfrac{\fbox{a}}{4}$,
- Хар биш байх магадлал $\dfrac{\fbox{b}}{3}$,
- Улаан биш байх магадлал $\dfrac{\fbox{c}}{\fbox{de}}$
a =3
b =2
cde =712
Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:49.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A$ үзэгдэл явагдахад явагдахгүй байх, $A$ үзэгдэл явагдахгүй байхад явагдах үзэгдлийг $A$ үзэгдлийн эсрэг үзэгдэл гэж нэрлээд, $\overline{A}$ гэж тэмдэглэдэг.
$$P(\overline{A})=1-P(A)$$
байдаг.
Бодолт:Нийт $3+4+5=12$ бөмбөг байгаа эдгээрээс
- Цагаан байх 3 боломж байгаа тул магадлал нь $\dfrac{3}{12}=\dfrac{1}{4}$ байна. Иймд цагаан биш байх магадлал нь $1-\dfrac14=\dfrac34$ байна.
- Хар байх 3 боломж байгаа тул магадлал нь $\dfrac{4}{12}=\dfrac{1}{3}$ байна. Иймд хар биш байх магадлал нь $1-\dfrac13=\dfrac23$ байна.
- Улаан байх 5 боломж байгаа тул магадлал нь $\dfrac{5}{12}$ байна. Иймд улаан биш байх магадлал нь $1-\dfrac{5}{12}=\dfrac{7}{12}$ байна.
Сорилго
2016-11-07 Магадлал, статистик давтлага 1 000 Магадлал 99 99 тестийн хуулбар ЭЕШ Сорилго МАГАДЛАЛ Магадлал, статистик давтлага 1 тестийн хуулбар 14.1. Магадлал, статистик давтлага