Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Математик дундаж

Шоог 2000 удаа орхив. Тусах нүднүүдийн нийлбэрийн математик дунджийг ол.

abcd =7000

Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:48.15%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Санамсаргүй хувьсагчуудын нийлбэрийн математик дундаж нь тэдгээрийн математик дунджуудын нийлбэр байдаг.
Бодолт:Шоог нэг удаа хаяхад тусах нүдний математик дундаж нь $$1\cdot\dfrac16+2\cdot\dfrac16+3\cdot\dfrac16+4\cdot\dfrac16+5\cdot\dfrac16+6\cdot\dfrac16=3.5$$ байна. Шоог $k$-р удаа орхиход тусах нүдний тоог $X_k$ гэвэл математик дунджийн чанараар $$E(X_1+X_2+\dots+X_{2000})=E(X_1)+E(X_2)+\dots+E(X_{2000})$$ байна. $E(X_k)=3.5$ тул бидний олох тоо нь $2000\cdot 3.5=7000$ байна.

Сорилго

2016-10-30  Статистик  математик дундаж  Математик дундаж 

Түлхүүр үгс