Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2016 D №35
4см ба 16см радиустай 2 тойрог гадаад байдлаар шүргэлцжээ. Тэдгээрийн шүргэлтийн цэгийг дайрахгүй ерөнхий шүргэгч шулууны шүргэлтийн цэгүүд болон уг тойргийн төвүүд дээр оройтой 4-н өнцөгтийн талбайг олоорой.

A.$165$ B.$168$ C.$160$ D.$150$ E.$156$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:32.27%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:
$O_1O_2=16+4=20$, $h=O_1D$, $O_2D=16-4=12$ болохыг ашиглан бод.

Бодолт:Пифагорын теоремоор:
$$h^2=O_1O_2^2-O_1D^2=20^2-12^2=16^2$$
тул $h=16$ байна. Иймд трапецийн талбай нь $$S=\dfrac{16+4}{2}\cdot 16=160$$
байна.