Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 D №21

Махны үнэ $15\%$ нэмэгдсэний дараа $16\%$ хямдарсан бол үнэ нь анхныхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

A.$1\%$-иар буурсан   B.$1\%$-иар өссөн   C.$3.6\%$-иар буурсан   D.$3.4\%$-иар буурсан   E.$2.4\%$-иар буурсан  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.13%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Үнэ $a\%$ хувь нэмэгдэхэд байгаа үнэ нь $1+\dfrac{a}{100}$ дахин үржигдэх ба $b\%$ хувь буурахад байгаа үнэ нь $1-\dfrac{b}{100}$ дахин үржигдэнэ (1-ээс бага тоогоор үржих тул буурна).
Бодолт:Анхны үнийг $n$ гэвэл шинэ үнэ нь $$n\cdot\Big(1+\dfrac{15}{100}\Big)\cdot\Big(1-\dfrac{16}{100}\Big)=n\cdot 1.15\cdot 0.84=$$ $$=n\cdot 0.966=n\cdot(1-0.034)=n\cdot\Big(1-\dfrac{3.4}{100}\Big)$$ тул $3.4\%$-иар буурчээ.

Сорилго

ЭЕШ 2016 D  математик110  Тест 12 в 03.18  ЭЕШ 2016 D тестийн хуулбар  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс