Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 D №19

$\sqrt5+\dfrac{1}{\sqrt{11+2\sqrt{30}}}$ хялбарчилж утгыг ол.

A.$\sqrt5$   B.$\sqrt{30}$   C.$\sqrt{6}$   D.$2\sqrt5$   E.$2\sqrt6$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:46.65%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$\sqrt{11+2\sqrt{30}}=\sqrt{a}+\sqrt{b}$ байхаар $a,b$ натурал тоонуудыг олоод хуваарийг иррационалаас чөлөөл.
Бодолт:$\sqrt{11+2\sqrt{30}}=\sqrt{6}+\sqrt{5}$ болохыг шалгахад төвөгтэй биш. Иймд $$\dfrac{1}{\sqrt{11+2\sqrt{30}}}=\dfrac{1}{\sqrt6+\sqrt5}=\dfrac{\sqrt6-\sqrt5}{6-5}=\sqrt6-\sqrt5$$ болох тул $\sqrt5+\sqrt6-\sqrt5=\sqrt6$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 D  2016-12-05  ЭЕШ 2016 D тестийн хуулбар  Иррациональ тоо  9-анги ТТШ бэлтгэл  алгебр  Тоо тоолол  too toolol 10 

Түлхүүр үгс