Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2016 C №39

Хоёр шоог зэрэг орхих туршилтын туссан нүднүүдийн нийлбэр ба давтамжаар дараах хүснэгтийг үүсгэе.

Туссан нүдний тоо (x) 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Давтамж 1 2 3 4 $\fbox{a}$ $\fbox{b}$ 5 $\fbox{c}$ 3 2 1
$P(x)$-ээр $x$ үзэгдлийн магадлалыг тэмдэглэвэл:

I. $P(7)=\dfrac{1}{\fbox{d}}$

II. $P(3\le x\le 7)=\dfrac{\fbox{e}}{\fbox{f}}$

III. $P(x\le 6)=\dfrac{\fbox{g}}{\fbox{1h}}$

a = 5
b = 6
c = 4
d = 6
e = 5
f = 9
g = 5
h = 2

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 34.80%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хоёр шоог хаяхад гарах тоонуудыг $a$, $b$ гэвэл нийт эгэл үзэгдлүүд нь $(a,b)$ байна.

$a+b=2$ байх боломж нь зөвхөн $(a,b)=(1,1)$, $a+b=3$ байх боломж нь зөвхөн $(a,b)=(1,2)\lor(2,1)$ гэх мэтчилэн байна.
Бодолт: $a+b=6$ байх боломжууд нь $(1,5)$, $(2,4)$, $(3,3)$, $(4,2)$, $(5,1)$; $a+b=7$ байх боломжууд нь $(1,6)$, $(2,5)$, $(3,4)$, $(4,3)$, $(5,2)$, $(6,1)$; $a+b=9$ байх боломжууд нь $(3,6)$, $(4,5)$, $(5,4)$, $(6,3)$ тул $\fbox{a}=5$, $\fbox{b}=6$, $\fbox{c}=4$ байна.

I. Нийт $(a,b)$ хосын тоо 36 ба үүнээс $a+b=7$ байх нь 6 тул $P(7)=\dfrac{6}{36}=\dfrac16$.

II. $3\le x\le 7$ байх нийт $2+3+4+5+6=20$ боломж байгаа тул $P(3\le x\le 7)=\dfrac{20}{36}=\dfrac59$.

III. $x\le 6$ байх нийт $1+2+3+4+5=15$ боломж байгаа тул магадлал нь $P(x\le 6)=\dfrac{15}{36}=\dfrac{5}{12}$ байна.

Сорилго

ЭЕШ 2016 C  hw-56-2016-06-15  x  Магадлал, Статистик 2  Тест 12 в 03.12  Магадлал, Статистик 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс