Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2016 C №35
2см ба 18см радиустай 2 тойрог гадаад байдлаар шүргэлцжээ. Тэдгээрийн шүргэлтийн цэгийг дайрахгүй ерөнхий шүргэгч шулууны шүргэлтийн цэгүүд болон уг тойргийн төвүүд дээр оройтой 4-н өнцөгтийн талбайг олоорой.

A.$125$ B.$120$ C.$100$ D.$150$ E.$120$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:38.02%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:
$O_1O_2=18+2=20$, $h=O_1D$, $O_2D=18-2=16$ болохыг ашиглан бод.

Бодолт:Пифагорын теоремоор:
$$h^2=O_1O_2^2-O_2D^2=20^2-16^2=12^2$$
тул $h=12$ байна. Иймд трапецийн талбай нь $$S=\dfrac{18+2}{2}\cdot 12=120$$
байна.
Сорилго
ЭЕШ 2016 C Сорилго 2 Б хувилбар 2020-03-02 сорил Дунд сургуулийн геометр ТОЙРОГ БА ОЛОН ӨНЦӨГТ 2021-05-10 сорил 2021-05-10 сорил