Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2016 C №20
СУРГАЛТ гэдэг үгнээс 2 үсэг дарахад хоёулаа гийгүүлэгч үсэг байх магадлалыг олоорой.
A.$\dfrac13$ B.$\dfrac57$ C.$\dfrac79$ D.$\dfrac{10}{21}$ E.$\dfrac45$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:47.79%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:7 үсэгний 5 нь гийгүүлэгч байгаа.
Бодолт:7 үсэгнээс 2-ийг сонгох боломжийн тоо нь $C_7^2=\dfrac{7\cdot6}{2}=21$, 5 гийгүүлэгчээс 2-ийг сонгох боломжийн тоо нь $C_5^2=\dfrac{5\cdot4}{2}=10$ тул бидний олох магадлал нь $\dfrac{10}{21}$ байна.