Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
3-аас бага тоо тусах магадлал
Зөв хэлбэртэй шоог 5-аас бага тоо буутал нь хаяв. Шоог 3-аас олонгүй удаа хаях магадлалыг ол.
A.$\dfrac{1}{3}$ B.$\dfrac{29}{36}$ C.$\dfrac{26}{27}$ D.$\dfrac{19}{27}$ E.$\dfrac{2}{9}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:46.48%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Шоог $i$-р удаа хаяхад 5-аас бага тоогоор буух үзэгдлийг $A_i$ гэвэл $P(A_i)=\dfrac{4}{6}=\dfrac23$ байна. $A_1$, $\overline{A}_1A_2$, $\overline{A}_1\overline{A}_2A_3$ үзэгдлүүд ямар магадлалтай вэ?
Бодолт:$P(\overline{A_i})=1-\dfrac23=\dfrac13$ байна. Иймд $P(\overline{A}_1A_2)=\dfrac13\cdot\dfrac23=\dfrac{2}{9}$, $P(\overline{A}_1\overline{A}_2A_3)=\dfrac13\cdot\dfrac13\cdot\dfrac23=\dfrac{2}{27}$ байна. Бидний олох үзэгдэл нь
$$A=A_1+\overline{A}_1A_2+\overline{A}_1\overline{A}_2A_3$$
ба дээрх үзэгдлүүд нь харилцан нийцгүй үзэгдлүүд тул
$$P(A)=\dfrac23+\dfrac{2}{9}+\dfrac{2}{27}=\dfrac{26}{27}$$
байна.
Сорилго
Онлайн сорилго Б 2016-12-06 Магадлал, статистикийн нэмэлт 2 Сонгодог магадлал Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар