Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хялбар рационал тэнцэтгэл биш

$\dfrac{6}{x}<1$ тэнцэтгэл бишийн шийдийн олонлог аль завсар нь вэ?

A. $(-\infty;0)$   B. $(6;+\infty)$   C. $(-\infty;0)\cup(6;+\infty)$   D. $(0;6)$   E. $\varnothing$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 64.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Ерөнхий хуваарь өгч $\dfrac{f(x)}{g(x)}<0$ хэлбэрт оруулж бод
Бодолт: $$\dfrac{6}{x}<1\Leftrightarrow \dfrac{6}{x}-1<0\Leftrightarrow\dfrac{6-x}{x}<0$$ Ноогдвор 0-ээс бага байхын тулд хүрвэр ба хуваарь нь эсрэг тэмдэгтэй байна. Иймд $$\left\{\begin{array}{c}6-x>0\\x<0\end{array}\right.\bigcup\left\{\begin{array}{c}6-x<0\\x>0\end{array}\right.$$ буюу $x\in(-\infty;0)\cup(6;+\infty)$

Сорилго

2016-04-23  2020-03-24 сорил 

Түлхүүр үгс