Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Эйлер-Веннийн диаграмм

Ангийн 32 хүүхдүүдийн 24 нь математикийн, 20 нь англи хэлний, 16 нь математик ба англи хэлний ЭЕШ өгнө. Энэ 2 шалгалтын алийг ч өгөхгүй сурагчид нийт хэд байгаа вэ?

A. $4$   B. $6$   C. $8$   D. $10$   E. $16$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 57.69%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $A$, $B$ олонлогийн хувьд $$|A\cup B|=|A|+|B|-|A\cap B|$$ байдаг. Үүнийг дараах (Эйлер-Веннийн) диаграммаар харвал эвтэйхэн байдаг.
Бодолт: $A$ нь математикийн шалгалт өгөх сурагчдын олонлог, $B$ нь англи хэлний шалгалт өгөх сурагчдын олонлог гэвэл математик ба англи хэлний шалгалт өгөх сурагчдын олонлог нь $A\cap B$, энэ шалгалтын ядаж нэгийг нь өгөх сурагчдын олонлог нь $A\cup B$ байна. Иймд $$|A\cup B|=24+20-16=28$$ байна. Нийт сурагчдын тооноос шалгалт өгөх сурагчдын тоог хасвал шалгалт өгөхгүй сурагчдын тоо гарах тул $32-28=4$ байна.

Сорилго

Сорилго №2Б  2016-05-29  КОМБИНАТОРИК  Нийлбэрийн зарчим  Нийлбэрийн зарчим 

Түлхүүр үгс