Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэнцэтгэл бишийн бүхэл шийдийн тоо

$(x^2-9)\sqrt{x+2}\ge 0$ тэнцэтгэл биш $[-6;6]$ завсарт хэдэн бүхэл шийдтэй вэ?

A. $1$   B. $2$   C. $3$   D. $4$   E. $5$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 60.38%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тодорхойлогдох муж нь $x+2\ge 0\Rightarrow x\ge -2$ байна. $\sqrt{x+2}=0$ нь шийд ба $\sqrt{x+2}\ge0$ байхыг анхаар.
Бодолт: $\sqrt{x+2}=0\Rightarrow x=-2$ нь шийд болно. $\sqrt{x+2}> 0$ үед $x^2-9\ge 0$ байх ёстой тул $x\le -3$ эсвэл $x\ge 3$ болно. $x\le -3$ хэсэг нь тодорхойлогдох мужид орохгүй тул шийд болохгүй. Иймд $[-6;6]$ муж дахь шийдүүд нь $-2$, $3$, $4$, $5$, $6$ байна.

Сорилго

2016-03-31  алгебр  алгебр 

Түлхүүр үгс