Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Процент

Өгөгдсөн тоог $25\%$-аа ихэсгэсэн. Гарсан тоог хэдэн хувиар багасгахад өгөгдсөн тоо гарах вэ?

A.$25\%$   B.$20\%$   C.$40\%$   D.$30\%$   E.$15\%$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:58.93%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$n$ тоог $a$ хувиар ихэсгэхэд $\Big(1+\dfrac{a}{100}\Big)\cdot n$ болно. Харин $b$ хувиар багасгахад $\Big(1-\dfrac{b}{100}\Big)\cdot n$ болно.
Бодолт:$x$ хувиар багасгахад өгөгдсөн тоо гарсан гэе. Тэгвэл $$\Big(1-\dfrac{x}{100}\Big)\Big(1+\dfrac{25}{100}\Big)\cdot n=n$$ болно. Иймд $1-\dfrac{x}{100}=\dfrac{1}{1.25}=0.8\Rightarrow x=20$ байна.

Сорилго

2016-03-25  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс