Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Үржвэрийн дүрэм

$A$-аас $B$ хүртэл 3 өөр замтай, $B$-ээс $C$ хүртэл 4 өөр замтай бол $A$-аас $B$-г дайрч $C$ хүрээд буцаад $B$-г дайрч $A$-д ирэх замыг хэдэн янзаар явж болох вэ?

A. $12$   B. $24$   C. $144$   D. $72$   E. $36$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 53.62%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Замыг $abcd$ гэж тэмдэглэе. Жишээ нь $A$ хотоос $B$ хүрэх 1-р замаар явсан бол $a=1$ гэх мэтчилэн тэмдэглэнэ.
Бодолт: Замыг заавар ёсоор дугаарлавал $a=1,2,3$; $b=1,2,3,4$; $c=1,2,3,4$; $d=1,2,3$ гэсэн боломжуудтай. Иймд үржвэрийн дүрмээр $abcd$ замын тоо $$3\cdot4\cdot4\cdot3=144$$ байна.

Сорилго

2016-03-23  hw-58-2016-06-02  combinatorics  комбинаторик 4  Үржвэрийн зарчим  магадлал 

Түлхүүр үгс