Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Олон гишүүнт тэгш функц байх нөхцөл

$f(x)=(3-2x)^2-3mx+4m$ функц $m$-ийн ямар утганд тэгш функц байх вэ?

A.$-2$   B.$2$   C.$4$   D.$-4$   E.$8$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.41%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Олон гишүүнтээр бодогдох функцийн тэгш функц байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь сондгой зэргийн өмнөх коэффициентүүд нь 0-тэй тэнцүү байх явдал юм.
Бодолт:$$f(x)=(3-2x)^2-3mx+4m=4x^2-(12+3m)x+4m+9$$ функц тэгш байхын тулд $-(12+3m)=0\Rightarrow m=-4$ байна.

Сорилго

2016-03-22  ФУНКЦИЙН УТГА 2  Функц  Функц 

Түлхүүр үгс