Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Шүргэгч ба огтлогч
$AB$ нь $O$ цэгт төвтэй 2 радиустай тойргийн диаметр байв. Зурагт үзүүлсэн $PT$ шүргэгч шулуун татахад $\angle BAT=30^\circ$ байв.

a =2
bc =12
Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:37.31%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Шүргэгч ба огтлогчийн чанар: Тойргийн гадна орших цэгээс тойрогт шүргэгч ба огтлогч шулуун татахад шүргэгчийн уртын квадрат нь цэгээс огтлолцлолын цэгүүд хүртэлх зайнуудын үржвэртэй тэнцүү байдаг.
Энэ зургийн хувьд $BA^2=BC\cdot BD$ байна. Мөн нумд тулсан өнцөг нь тухайн нумд харгалзах хөвч ба хөвчийн оройд татсан шүргэгчийн хооронд үүсэх өнцөгтэй тэнцүү байна. Дээрх зургийн хувьд $\angle ADC=\angle CAB$ байна.

Бодолт:$\angle ATB$ нь $AB$ диаметрт тулсан өнцөг тул $90^\circ$ байна. $\angle BTP=\angle BAT=30^\circ$ тул $\angle ATP=90^\circ+30^\circ=120^\circ$ байна. Иймд $\triangle ATP$-ийн үлдсэн өнцөг нь $\angle TPA=180^\circ-120^\circ-30^\circ=30^\circ$ байна.
Иймд $PB=BT=AB\sin30^\circ=4\cdot\dfrac12=2$ байна. Түүнчлэн шүргэгч ба огтлогчийн чанар ёсоор $PT^2=PA\cdot PB=6\cdot 2\Rightarrow PB=\sqrt{12}$ байна.

Сорилго
2016-03-09 hw-56-2016-06-15 сорил тест сорил тест тестийн хуулбар сорил тест тестийн хуулбар геометрийн бодлого сорил тест тестийн хуулбар бие даалт 2 Тойрог, түүнтэй холбоотой бодлогууд 2021-05-11 сорил 2021-05-11 сорил тестийн хуулбар