Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Трапец ба гурвалжны тэнцэтгэл биш
Трапецийн талууд 4, 6, 8, 10 нэгж урттай бол сууриудын урт нь аль нь вэ?
A.$(4,6)$ B.$(4,8)$ C.$(4,10)$ D.$(6,8)$ E.$(6,10)$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:67.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Трапецийн бага суурийн аль нэг оройг дайруулж нөгөө хажуу талтай параллель шулуун татаад үүсэх гурвалжинд гурвалжны тэнцэтгэл биш ашигла.
$0< a\le b\le c$ тоонууд гурвалжны талууд болохын тулд $a+b>c$ байна.
$0< a\le b\le c$ тоонууд гурвалжны талууд болохын тулд $a+b>c$ байна.
Бодолт:Трапецийн сууриуд нь $a$, $b$; хажуу талууд нь $c$, $d$ гэвэл зааварт өгсөн шулуунаар $|a-b|$, $c$, $d$ талуудтай гурвалжин үүсэх ёстой.
$(4,6)$ тохиолдолд 2, 8, 10 талуудтай гурвалжин оршин байхгүй.
$(4,8)$ тохиолдолд 4, 6, 10 талуудтай гурвалжин оршин байхгүй.
$(4,10)$ тохиолдолд 6, 6, 8 талуудтай гурвалжин оршин байх тул хариу болно.
Үлдэх хоёр тохиолдол шийд болж чадахгүйг өмнөхийн адил шалгаарай.