Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Нийлбэр өнцгийн тангес

бол $\tg\measuredangle BAC=?$

A. $\dfrac12$   B. $1$   C. $\dfrac32$   D. $2$   E. $\dfrac52$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.92%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $$\tg(\alpha+\beta)=\dfrac{\tg\alpha+\tg\beta}{1-\tg\alpha\cdot\tg\beta}$$ ашигла. Тэгш өнцөгт гурвалжны хурц өнцгийн тангес нь эсрэг орших катетыг налсан катетад харьцуулсан харьцаа байна.
Бодолт: Тангесийн тодорхойлолт ёсоор $\tg\measuredangle BAH=\dfrac{BH}{AH}=\dfrac{2}{4}=\dfrac12$, $\tg\measuredangle CAH=\dfrac{CH}{AH}=\dfrac{3}{4}$ байна. $\measuredangle BAC=\measuredangle BAH+\measuredangle CAH$ тул $$\tg\measuredangle BAC=\dfrac{\frac12+\frac34}{1-\frac12\cdot\frac34}=\dfrac{4+6}{8-3}=2$$ байна.

Санамж: Хэрвээ нийлбэрийн томьёог мэдэхгүй эсвэл санахгүй байгаа бол бодлогын зургийг өгөгдсөн хэмжээний дагуу зураад тангесийн утгыг тодорхойлолтын дагуу олж болно. Хэдийгээр бага зэргийн хэмжилтийн алдаа гарч болох боловч өгөгдсөн хариунууд дотор ойролцоо утгууд байхгүй тул зөв хариултыг олох боломжтой.

Сорилго

2016-03-05  Тоо тоолол сэдвийн давтлага 1  Тригонометр  Тоо тоолол сэдвийн давтлага 1 тестийн хуулбар  Тригонометр ЭЕШ-ын Жиших тест \Сэдэвчилсэн\ 

Түлхүүр үгс