Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шүргэгч

$y=4-x$ шулуун $m$-ийн ямар утганд $f(x)=e^{-x}-m$ функцийн графикт татсан шүргэгч байх вэ?

A. $m=-3$   B. $m=2$   C. $m=3$   D. $m=-2$   E. $m=4$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Ямар цэг дээр $f(x)$-ийн уламжлал буюу шүргэгчийн өнцгийн коэффициент $-1$ байх вэ?
Бодолт: $f^\prime(x)=-e^{-x}$ байна. Иймд $-e^{-x}=-1\Rightarrow x=0$ болно. Иймд $f(x)=e^{-x}-m$ функцийн $x=0$ цэг дээрх шүргэгч нь $y=4-x$ байна. Иймд $f(0)=4-0$ байна. Нөгөө талаас $f(0)=e^{-0}-m=1-m$ тул $4=1-m\Rightarrow m=-3$ байна.

Сорилго

2016-03-04  hw-55-2016-05-02  Функцийн хязгаар, Уламжлал, Интеграл 3  000 Уламжлал  000 Уламжлал тестийн хуулбар 

Түлхүүр үгс