Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

13 т хуваагдах тэгш тоо

Нэгээс мянга хүртэлх тоонуудаас таамгаар нэгийг авахад тэр нь 13-т хуваагдах тэгш тоо байх магадлалыг ол.

A.$0.038$   B.$0.039$   C.$0.040$   D.$0.041$   E.$0.042$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:72.62%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:13-т хуваагдах тэгш тоонууд нь 26-д хуваагдах тоонууд буюу $26, 52, 78,\dots, 988$ тоонууд байна.
Бодолт:13-т хуваагдах тэгш тоонууд нь 26-д хуваагдах тоонууд буюу $26, 52, 78,\dots, 988$ тоонууд байна. Дараалсан 26 тооны яг 1 ширхэг нь 26 д хуваагдах учир 26 д хуваагдах тоо $\Big|\dfrac{1000}{26}\Big|=38$ ширхэг байна. Иймд нэгээс мянга хүртэлх тоонуудаас таамгаар нэгийг авахад тэр нь 13-т хуваагдах тэгш тоо байх магадлал $0.038$ байна.

Сорилго

2016-03-03  ЭЕШ 2022 Сорилго 2 Б  Сорилго-2 Б хувилбар 

Түлхүүр үгс