Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

tuuveriin median

Дэлгүүрт зарж буй 1 кг-ийн савласан давснаас 9 ширхэг авч жинлэхэд 998, 997, 1001, 1000, 1007, 995, 999, 997, 996 гр байв. Энэ түүврийн медианыг ол.

A. $995$   B. $997$   C. $998$   D. $999$   E. $1007$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 61.11%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Түүврийн медиан нь түүний гишүүдийг нь багаас нь их рүү эрэмбэлж бичихэд голд бичигдэх гишүүн юм. Хэрэв түүврийн урт тэгш бол голын хоёр тооны арифметик дундаж нь медиан болно.
Бодолт: Гишүүдийг багаас нь их рүү нь эрэмбэлж бичвэл 995, 996, 997, 997, 998, 999, 1000, 1001, 1007 болно. Үүний голын гишүүн нь 998 тул түүврийн медиан нь 998 болж байна.

Сорилго

Сорилго №2A  Магадлал, Статистик 3  c2  2020-02-07 сорил  2020-02-07 сорил тестийн хуулбар  2020-02-18 сорил 11б  Тест 12 в 03.13  Шинэ Эрин бэлтгэл №1  10-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-04-06  Сорил1  Статистик  2021-05-18 сорил  Өгөгдөл  Математик статистик  AAC6 matematik 

Түлхүүр үгс