Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Материал цэгийн дундаж хурд

Материал цэг координатын шулууны дагуу $S(t)=t^2+3t+2$ хуулиар хөдөлж байв. Материал цэгийн $t\in [3;9]$ хугацаан дахь дундаж хурдыг ол.

A.$10$   B.$15$   C.$20$   D.$25$   E.$30$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:67.47%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Материал цэгийн $t\in[t_1;t_2]$ хугацаанд явсан зам нь $S(t_2)-S(t_1)$ байна.
Бодолт:Дундаж хурд нь тухайн хугацаанд явсан нийт замыг хугацаанд харьцуулсан харьцаа байна. Иймд $$v=\dfrac{S(9)-S(3)}{9-3}=\dfrac{(9^2-3^2)+3(9-3)+(2-2)}{9-3}=15$$

Сорилго

2016-02-26 

Түлхүүр үгс