Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Зөв найман өнцөгтийн гадаад өнцөг
Зөв найман өнцөгтийн гадаад өнцөг хэдэн градус байх вэ?
A.$15^\circ$ B.$20^\circ$ C.$30^\circ$ D.$45^\circ$ E.$60^\circ$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:77.54%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Гүдгэр $n$ өнцөгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр $(n-2)\cdot 180^\circ$ тул түүний хамар өнцгүүд буюу гадаад өнцгүүдийн нийлбэр нь
$$n\cdot 180^\circ-(n-2)\cdot 180^\circ=360^\circ$$
байна.
Бодолт:Зөв найман өнцөгт тул 8 тэнцүү гадаад өнцөг байна. Нөгөө талаас гадаад өнцгүүдийн нийлбэр $360^\circ$ тул $\dfrac{360^\circ}{8}=45^\circ$.