Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Охидын тоо

Нэг ангид 73 хүрэхгүй сурагч байсны $52\%$ нь охид байжээ. 4 сурагч шилжин явсны дараа охид хөвгүүд тэнцүү тоотой болов. Хэдэн охин шилжсэн бэ?

A.$1$   B.$2$   C.$3$   D.$4$   E.$0$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:77.55%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар: Хүүхдийн тооны 52% нь бүхэл байх ёстой. $52%=\dfrac{52}{100}=\dfrac{13}{25}$ тул хүүхдийн тоо 25-д хуваагдна.

Охид олон байсан ба шилжсэний дараа тэнцсэн тул охид олон шилжсэн байна.
Бодолт:Хүүхдийн тооны 52% нь бүхэл байх ёстой. $52%=\dfrac{52}{100}=\dfrac{13}{25}$ тул хүүхдийн тоо 25-д хуваагдна. Иймд 25 эсвэл 50 хүүхэд байсан байна.

Хэрэв 50 хүүхэд байсан бол: 26 охид, 24 хөвгүүд байсан ба 3 охин, 1 хүү шилжвэл 23, 23 болно.

Хэрэв 25 хүүхэд байсан бол: 13 охид, 12 хөвгүүд байсан ба 4 хүүхэд шилжвэл 21 үлдэх тул охид хөвгүүд тэнцэх боломжгүй болно.

Сорилго

2016-02-19  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс