Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Мөнгөө 2 дахин өсгөх

Банкинд хадгалуулсан мөнгө жил бүрийн эцэст тогтмол $10\%$-аар өсдөг. $\log_21.1=0.1375$ болохыг ашиглан мөнгөө ядаж 2 дахин өсгөхөд хамгийн цөөндөө хэдэн жил шаардлагатайг ол.

A.6   B.7   C.8   D.9   E.10  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:5.26%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Жилд $1.1$ дахин өсөх тул $n$ жилд $1.1^n$ дахин өснө.
Бодолт:$1.1^n\ge 2\Leftrightarrow \log_21.1^n\ge\log_22\Leftrightarrow n\ge\dfrac{1}{\log_21.1}=\dfrac{1}{0.1375}=7.2(72)$. Жилийн тоо бүхэл тул 8 жил хадгалсаны эцэст мөнгө 2 дахин өссөн байна.

Сорилго

Сорилго 2017 №1А  Ханбогд сорилго №01 

Түлхүүр үгс