Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хайлш

Хоёр хайлшид алт, мөнгө $2:3$; $3:7$ харьцаатай байв. $5:11$ харьцаатай шинэ хайлш бэлтгэхийн тулд дээрх хоёр хайлшнаас ямар харьцаатай авбал зохих вэ?

A.$3:20$   B.$1:7$   C.$1:8$   D.$2:13$   E.$3:17$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:9.09%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:I хайлшаас $m$ кг, II хайлшаас $n$ кг авсан гэж үзвэл. Нийт алтны хэмжээ нь $\dfrac{2m}{2+3}+\dfrac{3n}{3+7}$, мөнгөний хэмжээ $\dfrac{3m}{2+3}+\dfrac{7n}{3+7}$ байна.
Бодолт:Шинэ хайлшны алтны хэмжээ нь $\dfrac{2m}{5}+\dfrac{3n}{10}=\dfrac{4m+3n}{10}$, мөнгөний хэмжээ $\dfrac{3m}{5}+\dfrac{7n}{10}=\dfrac{6m+7n}{10}$ тул $$\dfrac{4m+3n}{6m+7n}=\dfrac{5}{11}\Rightarrow 44m+33n=30m+35n\Leftrightarrow \dfrac{m}{n}=\dfrac{1}{7}$$ байна.

Сорилго

Сорилго 2017 №1А  Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2  Хольцын бодлого  Хольцын бодлого тестийн хуулбар  Хольцын бодлого тестийн хуулбар  Ханбогд сорилго №01 

Түлхүүр үгс